Алсын хараа

”Сэлбэ Хорин Минутын Хот” төсөл нь хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг
20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилготой.

Энэхүү алсын хараа нь нийслэлийн төвлөрлийг сааруулах, ногоон хөгжил, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэсний бодлоготой уялдсан,
олон улсын шилдэг туршлага, инновацын шийдлүүдийг шингээсэн бүтээн байгуулалт болно.

Уриа үг

Хамтын оролцоо - Хөгжлийн түлхүүр

Эрхэм зорилго

Сэлбэ дэд төвийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн, дэд бүтцийг иж бүрнээр шийдсэн, иргэдийн эрүүл, аюулгүй, орчныг бүрдүүлсэн
20 минутын хотын цогцолборыг үе шаттайгаар байгуулна.

Захирлын мэндчилгээ

У.Баатар
Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе.
“Сэлбэ 20 Минут Хот” төсөл нь нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, орчин үеийн дэд бүтцэд суурилсан, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, ухаалаг шийдэл бүхий шинэ амьдралын хэв маягийг бий болгох зорилготой. Бид энэхүү төслөөр дамжуулан зөвхөн барилга байгууламж бус, харин амьдралын чанар, ирээдүйд чиглэсэн хот төлөвлөлтийг бүтээж байна. Бүх төрлийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, амралт чөлөөт цагаа 20 минутын дотор хүртээмжтэйгээр хослуулсан энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй жишиг хот төлөвлөлтийн цогц загвар бөгөөд ирээдүйн хотын хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлж байна. Манай хамт олон нийгмийн хэрэгцээ, орчны бохирдол, авто замын ачаалал, тэгш хүртээмж зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц төлөвлөлтөөр олон улсын жишигт нийцсэн шинэ жишиг тогтоохоор зорьж байна. Таны амьдралын үнэ цэнийг нэмэгдүүлэх Сэлбэ 20 Минутын Хот төсөлд итгэл хүлээлгэж, хамтран ажиллахыг урьж байна.

Хүндэтгэсэн
Гүйцэтгэх захирал: У.Баатар
“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Төвлөрлийг сааруулах, тэнцвэртэй хөгжил: Улаанбаатарын “нэг төвт” бүтцээс “олон төвт” хотын хөгжлийн загварт шилжих замаар байнгын ажлын байр бий болгож, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ. Ингэснээр нийгмийн үйлчилгээний төвлөрөл олон бүсэд тархаж, нийслэлийн тогтвортой, уялдаа холбоотой хөгжилд хувь нэмэр оруулна.
Орчин үеийн ногоон дэд бүтэц, хот байгуулалт: Олон улсын архитектурын чиг хандлага болон тогтвортой барилгажилтын зарчмуудад нийцсэн 113 блок барилга бүхий сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээ, оффис, үйлчилгээний барилга байгууламжуудыг төлөвлөн, нийт талбайн 36%-ийг ногоон байгууламж болгон тохижуулна.
Байгаль орчны бохирдлыг бууруулах: Сэлбэ хотын хүрээнд 15,600 яндан, 12,000 нүхэн жорлонг бүрэн устган, хөрс, агаарын бохирдлыг 6% бууруулж, авто машины хөдөлгөөний ачааллыг багасгана. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оруулах бодит хувь нэмэр болно.

Үндсэн чиг үүрэг

Нийтийн эдэлбэр газрыг дахин зохион байгуулах, шинэ төлөвлөлтөөр хөгжүүлэх
Ашиглалтын шаардлага хангахгүй, хуучин барилгуудыг буулган, дахин барих
Шинэ суурьшлын бүс байгуулж, дэд бүтцийн иж бүрэн угсралт, инженерийн шугам сүлжээг шийдвэрлэх
Орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Бүтэц

СЭЛБЭ ДЭД ТӨВ

Эдийн засгийн үр ашиг

Төслийн хэрэгжилтээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарсан.
Барилга угсралт, үйлчилгээ, худалдаа, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбаруудын хүрээнд огцом хэмжээний шууд болон дам ажлын байр шинээр бий болно.
Залуучууд болон орон нутгийн иргэдийг хамруулах замаар нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.

Бизнес эрхлэгчдийн шинэ боломж

Сэлбэ 20 Минутын Хот төслийн хүрээнд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, газар чөлөөлөлт хийгдсэн 26 бүсэд хуваагдсан нийт 41.1 га талбайд дараах чиглэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд Монгол болон Гадаадын бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана. Үүнд:
Худалдаа, үйлчилгээний төвүүд
Сүлжээ дэлгүүр, франчайз брэндүүд
Ресторан, кафе, зоогийн газар
Фитнес клуб, спорт цогцолбор
Оффис, бизнесийн цогцолборууд
Цирк, кино театр, энтертайнмент үйлчилгээ
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан уян хатан түрээс, хөнгөлөлттэй нөхцөлүүд бий болно.
Амины орон сууц, хаус хороолол

Хаяг байршил

Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт
158 га талбайд хэрэгжиж байгаа СЭЛБЭ хорин минутын хот төсөл.