Санал хүсэлт илгээх
Холбоо барих мэдээлэл
Утасны дугаар
Имэйл
Хаяг
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, А.Амарын гудамж, Соёлын Төв Өргөө, Г корпус 1 давхар 12 тоот
Түгээмэл асуултууд
Оршин суугчдын газар чөлөөлөлт хэрхэн явагдах вэ?
Газар чөлөөлөлт нь хуулийн дагуу гэрээний үндсэн дээр, иргэдийн санал бодлыг харгалзан шат дараатайгаар хэрэгжих бөгөөд нөхөн олговор, шилжүүлэн суурьшуулах зэрэг хувилбаруудаар шийдэгдэнэ.
Орон сууцны нөхөн олговор, шинэ байранд орох боломж хэрхэн шийдэгдэх вэ?
Төслийн хүрээнд нөхөн олговрын хоёр хувилбар санал болгож байгаа. Үүнд: зах зээлийн үнэлгээнд тулгуурласан мөнгөн нөхөн олговор эсвэл шинэ баригдах орон сууцанд захиалгаар нүүж орох боломж багтсан.
Хувийн өмчийн газрыг хэрхэн үнэлж, шилжүүлэх вэ?
Газрын үнэлгээг үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн үнэлгээний компаниар хийлгэн, өмчлөгчтэй хэлэлцээр хийсний үндсэн дээр шилжүүлнэ. Үнэлгээ нь газрын байршил, дэд бүтэц, зах зээлийн нөхцөл байдлыг харгалздаг.
Зөвшөөрөлгүй барилгууд, гэр хорооллын оршин суугчид хэрхэн хамрагдах вэ?
Зөвшөөрөлгүй барилгуудын хувьд тухайн иргэн бүрийн нийгмийн байдлыг харгалзан үзэж, гэрээ байгуулан орон сууцанд хамруулах бодлого баримталж байна. Гэр хорооллын иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Орон сууцны үнэ, хямд өртөгтэй байраар хангах бодлого бий юу?
Тийм. Сэлбэ дэд хотын төсөл нь залуу гэр бүл, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулсан хямд өртөгтэй, ипотекийн нөхцөлд нийцсэн орон сууцны шийдлүүдийг тусгасан.
Орон сууц хэрхэн захиалах вэ?
Орон сууц захиалах хүсэлтэй иргэд Сэлбэ дэд хотын албан ёсны вэбсайт болон мэдээллийн төвөөр дамжуулан урьдчилсан бүртгэлд хамрагдана. Бүртгэлийн дарааллаар сонголт хийх эрх олгогдоно.