Сэлбэ хот
2025 оны 09 дүгээр сарын 29 өдөр
Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна Улаанбаатар хот бол жилийн 200 орчим өдөр нь хүйтэн байдаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Нийслэл хотыг дулааны дөрвөн том станц дулаанаар хангадаг бөгөөд ачаалал нь дээд цэгтээ хүрч “шинээр баригдсан орон сууцыг халаах нөөцгүй боллоо” гэж хотын дарга хүртэл хэлж байсан удаатай. Яг ийм үед "яаж хотын дунд хот босгох вэ?" гэх асуултыг иргэд түгээмэл асууж байгаа. Тэгвэл Сэлбэ хот нь үндсэн хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авах юм. 📍Нэгдүгээрт 26.68 МВт хүчин чадалтай Сэлбэ дэд станц 📍Хоёрдугаарт 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа станц. Мөн энэхүү станцуудаас гадна нарны хавтан, геотерм буюу газрын гүний дулаанаар ч тодорхой хэсгийн дулааныг хангахаар судалгааны ажлууд хийгдэж байна.