2025 оны 09 дүгээр сарын 16 өдөр
"Сэлбэ 20 минутын хот" төслийн дараагийн ээлжийн 67 блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, газар хөндөх ёслолыг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул, ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Сэлбэ 20 минут хот корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар болон гүйцэтгэгч компаниудын удирдлага, инженер техникийн албаны төлөөлөл оролцлоо.
Орон сууцжуулах төслийн сүүлийн багц тендерт:
Багц 3.1-т China construction 5th engineering Bureau,
Багц 3.2-т Моринсувд ХХК
Багц 3.3-т Нутгийн буян ХХК
Багц 4.1-т Монкон констракшн ХХК
Багц 4.2-т Професионалстрой компани тус тус шалгарсан билээ.